Welcome to my blog!


Хичээл сургалт, cпорт чөлөөт цагийн талаар

Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


Уучлал гэдэг ухааных

Бичсэн 13:03, 2012-04-04 Зөвлөгөө


Уучлал гэдэг ухааных Бусдыг уучилж сурах нь чиний өөрөө өөртөө хийж байгаа хамгийн сайн зүйл юм Уучлал нь хорсол, бардамнал, өс хонзон, уур хилэн, үзэн далтын даланг сэтэлдэг юм. Бусдыг уучлахын тулд зүрхэндээ буй бардамналын асуудлаа номхруулах хэрэгтэй. Уучламтгай болсноор та гэр бүлийнхээ болон ажлынхаа уур амьсгалын эерэг болгож чадна. Дунд сургуулийн нэгэн багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь “амьдралын” гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирохолыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрлөө. Тэгтэл багш нь дараагийн өдөр хүүхэдт ус бүрийг 5кг төмс, гялгар уутан тор авчрах даалгавар өгөхөд хүүхдүүд багшийгаа огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гяргар уутнууд бэлэн болсон байв .Багш анги руу гаа ороод өөр рүү нь харах сурагчдаа “за одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юмуу дургүй хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торондоо төмсөө хийж дууссаны дараа багш нь “Одоо та нар тортой төмсөө хаа явсан газраа авч явна шүү, унтахдаа орныхоо хажууд тавь , автобусанд суухдаа ч, дэлгүүр явахдаа ч, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээхүртэл авчраарай” гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв.7 хоног өнгөрч тогтсон хугацаа болж багшийг ангид оров уу үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн,би залхаж байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэнглэн байж: “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг” юмгэдгийг тэ нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээр бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. “Ер нь эцэст нь хэлэхд бусдыг уучилна гэдэг чиний өөрөө өөртөө хийж байгаа хамгийн сайн зүйл юм” гэж хэллээ. өгөөмөр байдал бол энэ дэлхийн хамгийн том баялаг уучлалбол энэ ертөнцийн хамгйин агуу ялалт байдаг.


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax